0001. Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө

            Тус хөшөө нь БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй сяньд, 396 м2 талбайг хамран байрладаг.
          1945 оны 8 дугаар сард ЗХУ-ын баатар, хурандаа генерал И.А.Плиевийн командалсан Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг Жанзякоу хот болон Жанбэй сяний нутаг дэвсгэрийг японы булаан эзлэгчдээс чөлөөлсөн бөгөөд тус тулаанд амь үрэгдсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалд зориулж хөшөө, бунханг 1945 онд байгуулж, 1957 онд сэргээн засварлажээ.   БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс 2014 оны 9 дүгээр сарын 1-нд уг хөшөө дурсгалын цогцолборыг Японы эсрэг дайны улсын хэмжээний анхны байгууламж, дурсгалт газар хэмээн зарласан.  
Монгол-Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолбор нь цамхаг, хөшөө, бунхан, дурсгалын музей зэрэг байгууламжаас бүрдэнэ.
Энэхүү Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөн дээр БНМАУ-ын баатар Л.Аюуш, М.Жанчив нарын Монголын 13 дайчдын нэрийг мөнхөлсөн байдаг.
          Монгол Улс, ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-д хамтран энэхүү гэрэлт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн төдийгүй цогцолборыг өргөжүүлэн шинэчлэх, засварлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.
Орон нутгийн удирдлага энэ цогцолборыг Хэбэй мужийн Батлан хамгаалах боловсролын бааз болгожээ.   

 

苏蒙联军烈士陵园

苏蒙烈士陵园坐落在中国河北省张家口市张北县,占地396平方米。

1945年8月苏蒙联军骑兵机械化师团在苏联英雄伊.亚.普列耶夫上将的指挥下,从日本侵略者手中解放了张家口市和张北县城。为纪念在战斗中牺牲的苏蒙联军战士,张北县人民政府于1945 年修建了烈士纪念碑、墓地,并于1957年进行重建。

2014年9月1日,国务院把苏蒙烈士陵园公布了第一批国家级抗战设施、遗址。苏蒙烈士陵园由纪念塔、纪念碑、烈士墓,纪念馆等组成。

纪念碑上镶刻着蒙古人民共和国国家英雄L.Ayush, M.Janchiv等13 名烈士名单。

蒙古国和俄罗斯联邦驻华大使馆联合举办向烈士纪念碑敬献花篮仪式作为传统性活动并积极参加烈士陵园的修建改造以及维护工作。

张北苏蒙联军烈士陵园现为河北省国防教育基地。

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе-гийн туслах Д.Энхтүвшин

 

Хаяг: Жанзякоу хот, Жанбэй сяний төвөөс урагшаа 15 км-ийн зайд Хэйфөнгоу-гийн баруун үзүүрт Ехулин уулын оройд байрладаг. /张家口市张北县城南15公里黑风口西侧野狐岭山峰上/