Хубилай хааны охины онгон

Богд Чингиc хааны ач, Шизү Хувилай цэцэн хаан төрийн их хатан (уг нь хоёр дахь хатан) Цэвэр (Чаби) хатнаас нэг хүү, хоёр охинтой байжээ. Тэгүлүн, Тарахан, Баягчун хатдаас бас хүүхэдтэй байсан биз ээ. Бага охин Хөтөлөө Cолонгосын хаан Чунгиэлд хатнаар өгчээ.

Том охин Мяоян нь гэлэнмаа болж аавынхаа үйлдсэн олон дайнaaр амь үрэгдсэдийн төлөө насан туршдаа залбирал үйлдэж, Танзэ (Tanzhe si) хийдэд шавилан суужээ. Мяоян гүнжийг өөд болсны дараа Танзэ хийдийн суварган төгөлд бунхалж, таван асарт суварга босгожээ.

Хоёр талдаа жижиг дагуул суваргатай энэ онгон одоогоор Танзэ хийдийн суварган төгөлд сүндэрлэж, Танзэшан уулнаа Бээжингээс хойш ердөө 40-өөд километр газар байдаг.

Тан нь "луут цөөрөм", зэ нь "жимсний бут" гэсэн утгатай ажээ. 3 дүгээр зуунд Сиянби аймгаас бүрдсэн умарт Жин улс анx энд хийдийг байгуулсан гэх ба Тан, Хятан, Юан улсын үед ихээхэн өргөжсөн байна. Манжийн хааны сүрийг өргөхөөр Танзэ хийдийг байгуулсан гэдэг боловч, үнэн хэрэгтэй уг хийдийн доторх урт насны Аюуш бурхан бодисатвагийн шуумлын өмнө Мяоян гүнж насан туршдаа мөргөж байжээ.

Танзэ хийдэд тавигдсан Хувилай хаан, Цэвэр хатан, xүү Дорж, охин Хөтөлийнх нь шуумал Мяоян гүнжийн бас нэгэн шүтээн байсан биз ээ.

Хийдийн хананд Мяоян гүнжийн хөрөг бас өлгөөтэй байжээ. Энэ бүгдийг 1966 онд соёлын хувьсгалаар устгасан байна. Мяоян гүнжийн хөх тоосгон суварган бунхан он цагийг эрхэнд элэгдэж сүйтсэнгүй, биднийгээ цөхрөлтгүй хүлээсээр байна.

Мэдээлэл ирүүлсэн

Доктор Ш.Баатар