Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2016 оны 5-р сарын 13, Баасан гариг, 16:42

 

2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Гадаад хэргийн яаманд болсон Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран даргалав.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Хятадын засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг аль болох хурдан урагшлуулах, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т ойрын хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг БНХАУ-д зохион байгуулж байх зэрэг олон асуудлаар тохиролцоонд хүрэв.

Дэлгэрэнгүй...
 
МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫН ТОГЛОЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2016 оны 5-р сарын 13, Баасан гариг, 16:38

Монгол Улсын Морин хуурын чуулга БНХАУ-ын Соёлын яам, Үндэсний их театраас хамтран зохион байгуулж буй “Дэлхийн хөгжмийн экспо-Азийн шилдэг хөгжим” цуврал тоглолтын хүрээнд 5 дугаар сарын 9-ний өдөр Хятадын Үндэсний их театрт тоглолт хийв. Энэхүү тоглолт нь дээрх цуврал тоглолтын 2016 оны анхны тоглолт, Морин хуурын чуулгын Хятадын Үндэсний их театрт хийсэн хоёр дахь бие даасан тоглолт болсноороо онцлог болов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 5-р сарын 13, Баасан гариг, 16:42
Дэлгэрэнгүй...
 
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 95 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2016 оны 3-р сарын 24, Пүрэв гариг, 14:11

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Батлан хамгаалах яам хамтран батлан хамгаалах бодлого, зорилтыг сурталчлах өдөрлөг-Цэргийн баярын хүлээн авалтыг 3 дугаар сарын 14-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулав.

Арга хэмжээний хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан Монгол Улсад хавсран суугаа 22 орны батлан хамгаалахын атташе нарт батлан хамгаалах бодлогын талаар мэдээлэл хийв.

Хүлээн авалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар үг хэлэв. Хүлээн авалтад Батлан хамгаалах их сургуулийн орлогч захирал дэслэгч генерал Би Зинзин тэргүүтэй ХАЧА-ийн төлөөлөгчид, Хятадын бусад байгууллагын төлөөлөл, 58 орны батлан хамгаалахын атташе нар зэрэг 110 гаруй хүн оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 3-р сарын 24, Пүрэв гариг, 14:14
 
БОНХАЖ-ЫН САЙД ХЯТАДАД АЙЛЧЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2016 оны 3-р сарын 03, Пүрэв гариг, 10:20

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг 2016 оны 2 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чэнь Зинин, Усны нөөцийн яамны сайд Чэнь Лэй, Аялал жуулчлалын газрын дарга Ли Зиньзао, Цаг уурын газрын дарга Жэн Гуогуан, БНХАУ-ын Ойн газрын дарга Жан Зинлин нартай уулзалт, хэлэлцээ хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам БНХАУ-ын Усны нөөцийн яамтай “Усны нөөц, гадаргын ус ашиглалтын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг”, Аялал жуулчлалын газартай “Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”, БНХАУ-ын Ойн газартай “Ойн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 3-р сарын 03, Пүрэв гариг, 12:06
 
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д МАХ ЭКСПОРТЛОЖ ЭХЛЭВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2016 оны 2-р сарын 26, Баасан гариг, 12:18

Монгол Улсаас БНХАУ-д үхэр, хонь, ямааны мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бургастай боомтод болов. Нээлтийн ажиллагаанд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, хятадын талаас БНХАУ-ын ШУӨЗО-ны Хайми хотын  удирдлага оролцов.

Увс аймгийн “Мон-Тува Грийн грэйс лэнд” ХХК анхны ээлжийн 16 тонн хонины махыг энэ өдөр экспортлосноор Монгол Улсаас БНХАУ руу түүхий мах экспортлох үйл ажиллагаа албан ёсоор эхлэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 2-р сарын 26, Баасан гариг, 12:20
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 23-с 1